Нүүр хуудасМэдээНийслэл: “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум албан ёсоор эхэллээ

Нийслэл: “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум албан ёсоор эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум өнөөдөр болж байна.

Тус форумаар “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”, “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцичлал, дагуул хот”, “Засаглал, хууль эрх зүйн шинэчлэл” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөх юм. Форумд төр, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд, эрдэмтэн, судлаачид оролцож, дээрх сэдвүүдийн хүрээнд тулгамдаж буй асуудал, боломж, шийдлийн талаар хэлэлцэнэ.

Тухайлбал, “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж” сэдвийн хүрээнд хотын эрчим хүч, дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид эрчим хүчний найдвартай байдлыг хэрхэн хангах талаар оролцогчид байр сууриа солилцож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэх юм.

Ташрамд, форумын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 7-нд болж, дөрвөн дэд сэдвийн хүрээнд салбар салбарын төлөөллүүд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Түүнчлэн форумыг угтаж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Засгийн газрын гишүүд төвийн зургаан дүүрэгт хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН