Улсын Ерөнхий Прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамтарсан сургалт, уулзалт боллоо. Уулзалтаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны цагдаагийн алба хаагч “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”, “Жолоочийн даатгалын тухай хууль”-д 2025 оны долоодугаар сарын 9-ний өдрийн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон талаар мэдээлэл өглөө. Мөн шинэчилсэн хуулийн хэрэгжилтийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэх чиглэл, арга зүйн зөвөлгөө өгөв.
Уулзалтаар дараах асуудлын хүрээнд ярилцлаа. Үүнд:
- Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлал,
- Эрхийг хязгаарлах шийтгэл оногдуулах ажиллагааны зохицуулалт,
- Эрх бүхий албан тушаалтан, шүүх болон холбогдох байгууллагууд хоорондын мэдээлэл солилцох журам,
- Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системээр замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар ярилцлаа.
Түүнчлэн цаашид байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж, зөрчил илрүүлэх болон зөрчил шалгах ажлын үр дүнг нэмэгдүүлэх, арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах талаар мэдээлэл солилцов.





