Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13...

НИЙСЛЭЛ: Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 86 дугаар тогтоолын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд Теле камерын хяналтын нэгдсэн төвийг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дэргэд теле камерын хяналтын дэд төвүүдийг 2024-2025 онд байгуулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй камерыг шинээр суурилуулсан юм.

Эдгээр ажлын үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, хөдөлгөөнд соёлтой оролцох иргэдийн тоо нэмэгдэж, зөрчлийн тоо багасаж, гэмт хэрэг, зөрчил, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдсэн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН