Нүүр хуудасМэдээНийслэл: Ханын материалыг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 95 хувьтай үргэлжилж байна

Нийслэл: Ханын материалыг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 95 хувьтай үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж байна. Төслийн нэгдүгээр үе шатанд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар үе шатанд 1200 айлын орон сууцыг 8.1 га талбайд барина.  Нэгдүгээр үе шатанд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөхөөс гүйцэтгэл 95 хувьд хүрээд байна.

Ханын материалыг орон сууцжуулах төслийн гүйцэтгэгчээр  “Материалимпэкс” ХК, “Материалимпэкс Констракшн” ХХК болон “Конконсалтинг” ХХК-ийн түншлэл шалгарч, 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төсөл хэрэгжүүлэх батламжаа гардаж авсан юм. Уг төслийн гүйцэтгэлд  нийслэлийн Орон Сууцны Корпораци ХК хяналт тавин ажиллана.

Төсөл хэрэгжсэнээр хүн амын хэт төвлөрлийг сааруулах, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН