Хан-Уул дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан 13 байгууллагын 210 ажилтан тусгай зориулалтын 25 машин, техник хэрэгсэл, 12 үлээгч төхөөрөмжтэйгөөр 3 дугаар сарын 11-ний өглөөний 05:00 цагаас эхлэн халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж ажиллаж байна.
Авто замын өгсүүр уруу зорчих хэсэгт давс, бодис цацаж, явган хүний замын цасыг үлээж цэвэрлэж байна.
Зам талбайд нийт 13 тонн давс, 11 тонн бодис зарцууллаа.
Дүүргийн хэмжээнд 1076 тонн давс, 353 тонн бодисын нөөцтэй. Цэвэрлэгээ үйлчилгээ хэвийн үргэлжилж байна.