Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг...

НИЙСЛЭЛ: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад хүлээлгэн өглөө

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Тус цогцолбор барилга нь 24мх17.4м хэмжээтэй хоёр блок, 24м х18м хэмжээтэй нэг блок нийт гурван блок бүхий 2,534.4 ам.метр барилга юм. Түүнчлэн бүлгийн өрөө, багш нарын өрөө, спорт заал, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн зохион байгуулалттай.

Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “ЗМК Глобал” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН