Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад орсноор булшлах хог хаягдлын...

НИЙСЛЭЛ: Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад орсноор булшлах хог хаягдлын хэмжээ 8 хувиар буурна

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хот нийт хог хаягдлынхаа 31.8 хувийг шатааж боломжтойгоос гадна шатаах явцад үүссэн эрчим хүчийг төвийн шугамд нийлүүлнэ. Энэ нь хог хаягдлыг экологийн хувьд аюулгүйгээр устгаад зогсохгүй эдийн засгийн үр өгөөжийг давхар бий болгож буй юм. 

Тодруулбал, 2040 он гэхэд Улаанбаатар хот нийт хог хаягдлынхаа 50 хувийг дахин боловсруулалтад оруулж, дахин боловсруулах боломжгүй үлдсэн 42 хувийг шатааж устган эрчим хүч үйлдвэрлэх тооцоолол гарсан. Ингэснээр төвлөрсөн хогийн цэгт дарж булшлах хог хаягдлын хэмжээ 5-8 хувь хүртэл буурах юм. Мөн хотын хэмжээнд хог ангилал, дахин боловсруулалтын хэмжээ нэмэгдэх тусам шатаах шаардлагатай хогийн эзлэх хувь буурч, экосистемд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасах давуу талтай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН