Нүүр хуудасМэдээНийслэл: Хурганы сангийн аж ахуйн замын тендерийг ирэх долоо хоногт зарлана

Нийслэл: Хурганы сангийн аж ахуйн замын тендерийг ирэх долоо хоногт зарлана

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хурганы сангийн аж ахуйг Эмээлт чиглэлийн авто замтай холбох  ажлын тендерийг гурван жилийн өмнө зарласан. Уг тендерт “Энигма констракшн” шалгарсан бөгөөд зардал өссөн гэх шалтгаанаар замын ажлыг эхлүүлээгүй юм. Тиймээс 2023 онд тендерийн гэрээг цуцалж, уг байршилд барих 2 км авто замын ажлын тендерийг ирэх 7 хоногт шинээр зарлахаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан Хурганы сангийн аж ахуйд ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тендерт шалгарсан компани ажлаа хийгээгүйн улмаас энэ хэсэгт ус тогтож, иргэд явахад хүндрэлтэй болсон. Мөн нийтийн тээврийн хэрэгсэл явахад бэрх болж байна. Тиймээс Хурганы сангийн аж ахуйд барих замын тендерийг ирэх долоо шинээр зарлана. Тавдугаар сард ажлыг эхлүүлж, наадмын өмнө ашиглалтад оруулна. Газар чөлөөлөх зэрэг бэрхшээл байхгүй учраас замын ажлыг хурдан гүйцэтгэх боломжтой” гэв.

Ташрамд, Хурганы сангийн аж ахуйн айлуудыг био нойлтой болгох ажил энэ сарын 25-нд эхэлсэн. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 10.000 өрх био нойлтой болно гэдгийг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН