Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Хүүхэд хөгжил, хамгааллын “Жишиг сургууль” төслийг хэрэгжүүлнэ

НИЙСЛЭЛ: Хүүхэд хөгжил, хамгааллын “Жишиг сургууль” төслийг хэрэгжүүлнэ

НЗДТГ, нийслэлийн Боловсролын газар болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хүний эрхэд суурилсан хүртээмжтэй, жендерийн мэдрэмжтэй, цочролд тэсвэртэй эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, нийгмийн хамгаалал, ус ариун цэврийн байгууламж зэргийг сайжруулах зорилгоор “Жишиг сургууль” төслийг хэрэгжүүлнэ.  Энэ хүрээнд Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланыг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Цогзолмаа “Жишиг сургууль” төслийг танилцуулав.

Тус төсөл БЗД-ийн 14 дүгээр сургууль, 64 дүгээр цэцэрлэг, БГД-ийн 47 дугаар сургууль, 89 дүгээр цэцэрлэг, СБД-ийн 16, 131 дүгээр сургууль, 216 дугаар цэцэрлэг, ЧД-ийн  57 дугаар сургууль, ХУД-ийн  89 дүгээр сургууль болон СХД-ийн  74, 151, Өнөр цогцолбор сургуульд хэрэгжинэ.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН