Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа

НИЙСЛЭЛ: Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа. Тус барилга нь тэнхлэгээрээ 16.0м x 12.0м хэмжээтэй, зоорьгүй гурван давхар, цутгамал төмөр бетон каркасан бүтээцтэй. Камерын хяналтын төв ашиглалтад орсноор иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагыг гэмт халдлага, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чухал ач холбогдолтой юм.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэхүү бүтээн байгуулалтын зураг төслийг “Дукат” ХХК, гүйцэтгэгчээр “Ванхүү” ХХК ажиллаж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН