ЧД-ийн хэмжээнд 3 дугаар сарын 11-ний өглөөний 09:30 цагийн байдлаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан 2 байгууллагын нийт 140 зам талбайн үйлчлэгч, 13 жолооч, тусгай зориулалтын 13 техник хэрэгсэлтэйгээр хариуцсан бүсийн авто замын зорчих хэсгийн халтиргаа гулгааг арилган ажиллаж байна.
Дүүргийн хэмжээнд нийт 81 тонн тусгай зориулалтын бодис цацан ажиллаж байгаа бөгөөд эцсийн үлдэгдэл 1579.5 тонн бодис, 486 метр.куб дайргын нөөцтэй байна.