Энэ онд нийслэлийн хэмжээнд 13 байршилд 52 км авто зам, замын байгууламжийг шинээр барихаар төлөвлөжээ. Мөн таван байршилд 33.8 км авто замын засвар, шинэчлэлт хийнэ. Нийт 85.8 км авто зам, замын байгууламжийг шинээр барьж, засаж, шинэчлэхээр болжээ. Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, хоёр байршилд 31 км гэрэлтүүлэг хийнэ. Харин авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ
- Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалт, тэмдэг, тоноглолын засвар арчлалтын ажил,
- Авто замын тэмдэглэл,
- Нийтийн тээврийн хэрэгслийн тусгай эгнээний өнгөт хучилт,
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход ээлтэй орчин бүрдүүлэх ажил,
- Сургууль, цэцэрлэг орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажил,
- Борооны ус зайлуулах шугам,
- Худгийн засвар, өргөтгөлийн ажлыг тус тус гүйцэтгэнэ.





