Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө

НИЙСЛЭЛ: Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэ жилийн наадмын тоглолтод нийт 2500 гаруй уран бүтээлч оролцож байгаа юм. Баяр наадмын нээлтийн тоглолт “Мөнхөд гэрэлтэх Монгол” нэрийн дор Монгол хүний оюун сэтгэлгээ, ёс заншил, түүхэн бахархлыг илэрхийлсэн долоон үндсэн хэсэгтэй тоглогдов. Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Мөн наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд дахин тоглоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН