Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр хаалга нэмж барин, орц, гарцыг нэмэгдүүлнэ. Тодруулбал, хүйтрэхээс өмнө цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн урд буюу Маршал таун хотхон талд, баруун хойно буюу “И-Март” худалдааны төв чиглэлд орж, гарах хоёр хаалга нэмж барих юм.