Нүүр хуудасМэдээНийслэл: Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй...

Нийслэл: Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа

Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 21-ний оройн 18:00 цагаас эхлэн холбогдох алба хаагчид үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллалаа. Тодруулбал, нийт 30 байршилд УБЗАА, ГУББГ, УСУГ, ОСНААУГ, УБЦТС ТӨХК зэрэг инженер хангамжийн байгууллагууд, дүүргүүдийн ЗДТГ, нийслэл, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа. Тохижилт үйлчилгээний компаниуд цэвэрлэгээ үйлчилгээ хийж, 500 гаруй ажилтан машин, техникийг бүрэн дайчлан ажиллав. Нийслэлийн гудамж, талбайд үерийн дараах ариутгал хийх ажлыг мөн зохион байгууллаа. Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажил үргэлжилж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН