Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Мөн өнөөдрийн байдлаар 3933 нэгж талбар чөлөөлөөд байгаа юм.
Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажлын хүрээнд 580 нэгж талбар чөлөөлжээ. Газар чөлөөлөлт үргэлжилж байна.
Газар чөлөөлснөөр
• 28 байршилд 60.3 км авто зам;
• 13 байршилд 7.3 км урттай инженерийн шугам сүлжээ,
• Дулааны гурван станц;
• 5 байршилд 9.21 км үерийн хамгаалалтын далан;
• 14 байршилд 1050 хүүхдийн цэцэрлэг, 5760 хүүхдийн сургууль,
• 21 байршилд нийгмийн зайлшгүй хэрэгцээний бусад барилга байгууламж;
• 17 сургуулийн орчимд 800 автомашины зогсоол;
• 11575 айлын орон сууц барих нөхцөл бүрдсэн юм.
НИЙСЛЭЛ: 3933 нэгж талбар чөлөөлснөөр нийт 11.575 айлын орон сууц барих боломж бүрдлээ





