Азийн гимнастикийн холбоо, ОУ-ын гимнастикийн холбооны нийтийн гимнастикийн техникийн хорооны дэмжлэгтэй, Монголын гимнастикийн холбооны зохион байгуулалтаар олон улсын сургалт манай улсад 9 сарын 28-аас 10 сарын 1-ны өдрүүдэд болж байна. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх тус сургалтад Япон, Солонгос, Шри Ланк, Непал, Афганистан, Сингапур, Тайланд, Энэтхэг, Хятадын Хонгконг, Лаос, Япон, Португал, Монгол гэсэн 13 орны 23 гаруй дасгалжуулагч нар хамрагдаж байгаа юм. Тус сургалтыг Азийн гимнастикийн техникийн хорооны ерөнхийлөгч Араки Тацуо, ОУ-ын гимнастикийн техникийн хорооны ерөнхийлөгч Рожерио Валерио нар удирдан явуулж байна.










