Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Ч:57 чиглэлийг Улаанчулуутын эцсээс Алтан овоо чиглэлд 1,8 км буюу гурван зогсоол сунгаж иргэдэд үйлчлэхээр боллоо.
Мөн Ч:18A, Ч:18Б чиглэлүүдийг Хасбаатарын гудамж буюу 6-р бичил хорооллоор хотын төвийн чиглэлд өнөөдрөөс /02.15/ үйлчилгээ үзүүлж эхэллээ.
Эх сурвалж: Нийтийн тээврийн газар