Нүүр хуудасМэдээНийтийн хоолны салбарын орлого өмнөх оныхоос 82.4 хувиар нэмэгдлээ.

Нийтийн хоолны салбарын орлого өмнөх оныхоос 82.4 хувиар нэмэгдлээ.

Нийтийн хоолны салбарын орлого энэ оны эхний хагас жилд 478.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 216.2 тэрбум төгрөг буюу 82.4 хувиар нэмэгдлээ.

Үүнд рестораны орлого өмнөх оны мөн үеэс 158.3 (2.1 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Нийтийн хоолны салбарын орлого энэ оны 6 дугаар сард 98.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 5.7 (6.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Ийнхүү орлого нэмэгдэхэд рестораны орлогын эзлэх хувь энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 8.9, баарных 1.9 нэгж хувиар нөссөн нь нөлөөллөө. Харин захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлогын эзлэх хувь 9.8, гуанзных 0.6, кафеных 0.4 нэгж хувиар багассан аж. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН