4-р сарын 16-ны өдөр 2808 ш гулууз буюу 64893 кг, нийт 35 байршилд 5634 ш гулууз буюу 128595,6 кг хонины мах борлуулагдлаа.
-Мах бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгж 53.3 тэрбум төгрөгөөр 7858.6 тн мах бэлтгэж, нөөцөлсөн.
-Тухайн аж ахуй нэгжүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанктай хамтран нөөцийн мах бэлтгэлийн эх үүсвэрийг банкны саналд үндэслэн урт хугацаат репо арилжаагаар 2 банк (Хаан банк, Худалдаа хөгжлийн банк)-д 53.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр бэлтгэсэн.
-Нөөцийн махыг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үхрийн ястай махыг 10700 төг/кг, хонины ястай махыг 8600 төг/кг, ямааны ястай махыг 6400 төг/кг үнээр нийслэлийн 9 дүүргийн хүнсний 481 дэлгүүрээр татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн хүртээмжтэйгээр худалдан борлуулж байна.