Нүүр хуудасМэдээНИТХ: Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар санал солилцлоо

НИТХ: Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар санал солилцлоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Т.Батцогт нар Сөүл Хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ким Чун Гүн тэргүүнтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Талууд нийслэл Улаанбаатар хотод ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар санал солилцлоо. Сөүл Хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ким Чун Гүн Сөүл хот Улаанбаатар хоттой нягт хамтын ажиллагаатай байж ирсэн. Энэ удаад хүн ам хамгийн ихтэй Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

НИТХ-ын дарга А.Баяр Улаанбаатар хотоос ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. 2040 он гэхэд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг олон улсын жишигт нийцүүлэх төлөвлөгөө гаргажээ. Иймээс цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах санаачилгыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Сөүл хот  уг цэцэрлэгт хүрээлэнд Солонгосын соёлын өдөрлөг, төрөл бүрийн фестивал, наадам, арга хэмжээ зохион байгуулж 2 улсын харилцаа, соёлыг нэг шат ахиулах боломж бүрдэхийг онцолжээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН