Нүүр хуудасНийгэмНИТХ: БНСУ-ын хот, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид айлчиллаа

НИТХ: БНСУ-ын хот, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид айлчиллаа

БНСУ-ын Сөүл хотын ИТХ болон Сочу, Юүнсан, Кансо, Каннам дүүрэг, Бусон, Санчом, Ганжин сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Эрдэнэсүх,   НИТХ-ын Ажлын албаны дарга бөгөөд Нарийн бичгийн дарга Б.Батбямба,  НИТХ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Халтар нар хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Эрдэнэсүх “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын урилгаар хүрэлцэн ирж, уур амьсгалын  өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах зорилтын хүрээнд уулзалт хийж буйд талархаж байна. Манай Нийслэлийн ИТХ-д Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо байдаг бөгөөд бид энэ чиглэлээр хурал бүрд санал, бодлоо илэрхийлдэг. Цаашид тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллацгаая” гэлээ.

БНСУ-ын Сөүл Сочу дүүргийн ИТХ-ын дэд дарга Ан Жүн Сүк “БНСУ-ын орон нутгийн ИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөл 2023 онд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд бид Монгол орны байгалийн өөрчлөлт, цөлжилтийн байдалтай танилцаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цаашид хэрхэн хамтран ажиллах талаараа ярилцаж санал бодлоо солилцох зорилготой айлчилж байна” гэв.

НИТХ-ын Ажлын албаны дарга бөгөөд Нарийн бичгийн дарга Б.Батбямба “НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл байгаль орчны чиглэлээр мөн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, тойрогтоо ажиллах зардлынхаа тодорхой хувийг нийлүүлж мод тарих зэргээр байгаль орчныг хамгаалах чиглэлд ажилладаг. Цаашид бид байгаль орчин ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байна” хэмээв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН