Нүүр хуудасМэдээНИТХ дахь АН-ын бүлэг “Улаанбаатар-2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулах, мэдээлэл солилцох уулзалт...

НИТХ дахь АН-ын бүлэг “Улаанбаатар-2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулах, мэдээлэл солилцох уулзалт зохион байгууллаа

НИТХ дахь АН-ын бүлэг “Улаанбаатар-2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г есөн дүүргийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгч нарт танилцуулах, мэдээлэл солилцох уулзалт зохион байгууллаа.

Нийслэл хотыг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийн хугацаа дууссантай холбогдуулан дараагийн буюу 2040 он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж УИХ-д өргөн бариад буй. Тэгвэл энэхүү “Улаанбаатар хот 2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг олон нийтэд, тэр дундаа нийслэлийн иргэдэд нээлттэй танилцуулж, мэдээлэл өгөх ажлыг Нийслэлийн ИТХ-аас зохион байгуулж байгаа.

  • НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт – Аялал жуучлал, түүх өв соёл,
  • НИТХ-ын төлөөлөгч Б.Бадарсан төлөөлөгч – Нийтийн тээвэр, зам тээврийн төлөвлөлт,
  • НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх төлөөлөгч – Инженерийн дэд бүтэц,
  • НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа – Эдийн засгийн төлөвлөлт,
  • НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж – Нийгмийн дэд бүтэц гэсэн агуулгаар тус тус мэдээлэл өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН