Нүүр хуудасМэдээНИТХ: Дорноговь аймгийн ИТХ-тай хамтарсан сургалт зохион байгууллаа

НИТХ: Дорноговь аймгийн ИТХ-тай хамтарсан сургалт зохион байгууллаа

Дорноговь аймаг болон сумдын ИТХ-ын Хурлын ажлын албаны дарга, ажилтан албан хаагчид нийслэлийн ИТХ, Хурлын Ажлын албаны үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Халтар Хурлын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, 2023 оны онцлох ажлуудаас танилцуулсан юм. Энэ онд нийслэлийн ИТХ ээлжит болон ээлжит бусаар 34 удаа хуралдаж, 255 асуудлыг хэлэлцэж, 269 тогтоол, нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх 9 бүлгийн 38 стандартыг баталсан гэдгийг М.Халтар сургалтын үеэр онцолсон юм. 

Мөн Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажлын албанд ISO-18091:2020 стандарт нэвтрүүлж буй үйл явц, гарч буй өөрчлөлтийн талаар мэдээлж, хуралдаан зохион байгуулалтын тасгийн үйл ажиллагаа, 2022 оноос эхлэн мөрдөж эхэлсэн хууль эрх зүйн баримт, хуралдаантай холбоотой тогтоол, журмын талаар таницууллаа.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН