Нүүр хуудасМэдээНИТХ: Мопед, скүүтэрийн хэрэглээнд дараах зүйлсийг тодорхой болгоно

НИТХ: Мопед, скүүтэрийн хэрэглээнд дараах зүйлсийг тодорхой болгоно

НИТХ-ын дарга А.Баяр мопед, скүүтэрийг нэгдсэн зогсоолтой болгох, явган хүний зам дээрх хурдны хязгаарлалтын тохиргоог хийх талаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцаж үүрэг өгсөн билээ. Тэгвэл энэхүү үүргийн дагуу НИТХ-ын даргын захирамжаар чиг үүрэг бүхий байгууллага болон аж ахуй нэгжийн төлөөллөөс бүрдэх холбогдох Ажлын хэсэг байгуулагдсан юм. НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтоор ахлуулсан уг ажлын хэсэг өнөөдөр хуралдаж мопед, скүүтэрээс сэргийлэх, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу нөхцөл байдлыг судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, нэгдсэн дүгнэлтэд хүрэх талаар хуралдлаа. Өнөөдрийн хурлаар дараах асуудалд саналаа нэгтгэж ирэх долоо хоногийн хуралд танилцуулахаар боллоо.

-Мопед, скүүтэрийн хэрэглэх хугацааг тогтоох

-Унах бүсийг тогтоох

-Насны хязгаарыг тогтоох

-Ангиллыг олон улсын стандартын дагуу тодорхой болгох

-Хурдны хязгаарыг бүсчилж тогтоох

-Нэгдсэн зогсоолтой болгох

-Тэмдэг, тэмдэглэгээтэй болгох

-Стандарттай болох

-Үүрэг хариуцлагыг тодорхой тусга

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН