Нүүр хуудасМэдээНИТХ: Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо

НИТХ: Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Нийслэлийн Шатрын холбоотой хамтран “Шатар сонирхогчдын 2025 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Тэмцээнд есөн дүүргээс шалгарсан 81 шатарчин, нийслэлээс 14 төрийн албан хаагч, нийт 95 шатарчид өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Нийслэлийн аваргаас шалгарсан 18 шатарчин ирэх сарын 10,11-ний өдрүүдэд Нийслэл хотод зохион байгуулагдах УИХ-ын даргын ивээл дор болох “Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн”–д оролцох оролцох юм. Ерөнхий шүүгчээр М.Гүнбаяр ажиллаж, шагналыг Нийслэлийн Шатрын холбооны ТУЗ-ын  дарга Ц.Батсайхан гардуулав.

Эрэгтэй төрөлд:

  • Тэргүүн байр – Б.ГАНТУЛГА (Баянзүрх)
  • Дэд байр – И.ОТГОНБАТ (Баянгол)
  • Гутгаар байр – Б.БАТ-ЭРДЭНЭ (Сүхбаатар)

Эмэгтэй төрөлд:

  • Тэргүүн байр – Г.МАРАЛГУА (Баянзүрх)
  • Дэд байр- Б.ЭНХДЭЛГЭР(Баянзүрх)
  • Гутгаар байр – Т.НЯМЛХАГВА (Сонгинохайрхан )

Шагналт байранд:

  • 4 дүгээр байр: Д.Батжаргал (Хан-Уул)
  • 4 дүгээр байр:Т.Ариунзаяа (Хан-Уул)
  • 5 дугаар байр: С.Мөнх-эрдэнэ (Нийслэл),
  • 5 дугаар байр: Б.Номин (Нийслэл )

Тусгай байранд:

  • 6 дугаар байр: Г.Үүрийнтуяа (Баянгол), Ш.Энхбат (Баянзүрх )
  • 7 дугаар баяр: Ц.Давааням (Чингэлтэй)
  • 8 дугаар байр: А.Ганбаяр (Багануур)
  • 9 дүгээр байр: Д.Машбаяр (Чингэлтэй)
  • 10 дугаар байр: А.Зоригтбаатар (Чингэлтэй)
  • 11 дүгээр байр: С.Еркехулан (Налайх )
  • 12 дугаар байр: Л.Идэрзана(Сүхбаатар)

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН