Нүүр хуудасМэдээНИТХ: Нийслэлийн 2024 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг энэ сарын 30-нд хийнэ

НИТХ: Нийслэлийн 2024 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг энэ сарын 30-нд хийнэ

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг өргөн барьсантай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулав. Хуралд зөвлөлийн гишүүдээс гадна дүүргүүдийн ИТХ болон Засаг дарга нар оролцсон  юм.  2024 оны нийслэлийн төсвийн төслийг  Засаг даргын орлогч П.Сайнзориг танилцуулав.  /Төсөлтэй холбоотой мэдээллийг энэхүү  холбоос дээр дарж авна уу https://khural.ulaanbaatar.mn/news/undefined/1653

Төлөөлөгчдийн хувьд төсвийн төсөл  нь Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын баримт бичигтэй хэрхэн уялдсаныг хэмжигдэхүйцээр танилцуулахыг хүссэн юм. Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлын гүйцэтгэлийн чанарын асуудлыг тавив. Мөн газар чөлөөлөлтийн зардал, нэг хэв маягийн зурагтай барилгын ажлын төсөв, алслагдсан дүүргүүдийг дэмжих бодлогын талаар тодруулж хариулт авлаа.  Улмаар Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн захирамжаар ээлжит хуралдааныг энэ сарын 30,  ирэх сарын 05-ны өдөр хуралдуулж,  Нийслэлийн 2024  оны төсөв болон түүнийг дагалдан орж ирсэн бусад асуудлыг хэлэлцэхээр товлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН