Нүүр хуудасМэдээНИТХ: НИТХ-ын дарга А.Баяр О.Отгонтөгс нарын иргэдийг хүлээн авч уулзжээ

НИТХ: НИТХ-ын дарга А.Баяр О.Отгонтөгс нарын иргэдийг хүлээн авч уулзжээ

Иргэн О.Отгонтөгс авто машины татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хотын удирдлагуудад шаардлага тавьсныг НИТХ-ын дарга А.Баяр хүлээн авч, уулзлаа. НИТХ-ын дарга А.Баяр “Иргэний нийгмийн байгууллага иргэдийнхээ, та бүхнийхээ үгийг сонсох үүрэгтэй. Тиймээс иргэн, төр хоорондоо ойлголцож, хамтраад асуудлаа давах нь чухал. Авто машины татварыг нэмснээр Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн сайжруулах, тэг зогсоход бэлэн болчихсон түгжрэлийг шийдэх зорилготой. Нийслэл Улаанбаатар олон төвт хот болон өргөжих, сууриа тавьж, бүтээн байгуулалтаа шинээр төлөвлөсөн, иргэн амьдрахад таатай, цоо шинэ хот болох нөхцөл, суурь нь бэхжээд бид итгэл үнэмшил дүүрэн ажиллаж байна. НИТХ-аас гарч байгаа шийдвэрээ бид иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод танилцуулж байгаа. Цаашид ч энэ зарчмаа алдахгүй. Мэдээлэл дутуугаас, олон нийт мэдээлэлгүй байдлаас төр, иргэн хоорондын үл ойлголцол үүсдэг. Тиймээс иргэд мэдээлжих нь чухал” гэлээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН