Нүүр хуудасМэдээНИТХ: Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав

НИТХ: Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав

Насанд хүрээгүй хүүхдүүд скүүтер, мопед, суррон, мотоцикл унаж аваар осолд өртөж буй хэрэг зөрчил нэмэгдэж байгаатай холбоотойгоор Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан тушаалтнууд скүүтер, мопедын чиглэлээр үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унуулж, зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх асуудал нэн чухал байгаа талаар аж ахуй нэгжүүдтэй санал солилцов. Аппликейшн дээр насанд хүрээгүй хүүхдийг унахыг хориглох талаар хөгжүүлэлт хийх, скүүтер, мопедын зөв ашиглалт талаар сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах тухайд талууд санал нэгдэв.

Мөн хөдөлгөөнд саад учруулсан, зөвшөөрөгдсөн зогсоолд байрлуулаагүй скүүтер, мопедыг зөөж шилжүүлэх, ачиж журамлах арга хэмжээ авах үйлчилгээг боловсронгуй болгох талаар хэлэлцлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН