Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран нийслэлийн зургаан дүүргийн иргэдийн дунд үндэсний мөсний шагайн харваа өвлийн спорт наадгай, сургалт-тэмцээнийг зохион байгуулж байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн харваачид хурд хүч, цэц мэргэнээ сорьж нийслэлийн тэмцээнд оролцох шилдгүүдээ шалгарууллаа



