Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан Нийслэлийн ИТХ-ын ивээл дор Нийслэлийн Шатрын холбоотой хамтран “Шатар сонирхогчдын 2024 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнд 9 дүүргээс шалгарсан нийт 81 шатар сонирхогч өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнээс шалгарсан шатар сонирхогчид Улсын аваргад оролцох юм. Тэмцээний дүнг танилцуулж байна.
Нэгдүгээр байр:
Эмэгтэй-Т.Ариунзаяа (ХУД)
Эрэгтэй-Р.Өлзийтогтох (ХУД)
Хоёрдугаар байр:
Эмэгтэй-Б.Энхдэлгэр (БЗД)
Эрэгтэй-М.Ариунтөр (СХД)
Гуравдугаар байр:
Эмэгтэй-Х.Нямтэмүүлэн (СХД)
Эрэгтэй-Ш.Энхбат (БЗД)
Тусгай байр:
Эмэгтэй-Н.Дүгэржав (ЧД)
Эмэгтэй-С.Цэнд (БГД)
Эрэгтэй-Д.Нямбаяр (ЧД)
Эрэгтэй-Н.Нямдорж (СХД)
Тусгай шагнал:
Ахмад тамирчин эмэгтэй-Ц.Бямбаа (БЗД)
Ахмад тамирчин эрэгтэй-Н.Хүүхэнжимээ (ХУД)
Оюунлаг түшээ-Д.Мөнхзул ЗТ-1 Хэлтсийн дарга
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА