Нүүр хуудасМэдээНИТХ-ын бүсчилсэн хөгжлийн хороо дараах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын бүсчилсэн хөгжлийн хороо дараах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаан боллоо. НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа хэлэлцэх асуудлыг хуралдааны эхэнд танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар Төслийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, Түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай (ДЦС-V), Түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай (Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төсөл) болон Нийслэлийн ЕБ-ын 11-р сургуулийн захиргаанаас Бүсчилсэн хөгжлийн хороонд хүсэлт гаргасны дагуу цахилгааны шугам татах газрын асуудлыг шийдэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Б.Ану-Үжин, Э.Одонтуяа, Д.Ундармаа, Ч.Мэндбаяр, Ц.Баттөр, Д.Бадарсан, Т.Бацогт, Б.Мягмар, Г.Жаргалсайхан, С.Даваасүрэн, Д.Отгонсүрэн нар оролцож, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэллээ. Харин НЗДТГ-ын дарга Д.Амгалан, “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн захирал З.Батырбек зэрэг албаныхан оролцож мэдээлэл өгч, төлөөлөгчдийн асуултад нэмэлт тайлбар өглөө.

Төслийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай буюу “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44га газарт БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Үндэсний урлагийн их театр барих 40га, Туулын хурдны замын дайрч өнгөрөх 52.18га, 1-р тойрог замын 4.26га бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан танилцуулав. Дээрх бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа хэдий ч байршлын хувьд нийслэлийн ундны цэвэр усны эх үүсвэр дээр учир бүтээн байгуулалтын ажлыг байршлыг өөрчлөх саналтай байгаагаа НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүд онцоллоо. Түүнчлэн Түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай (ДЦС-V), Түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай (Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төсөл) зэрэг асуудалд төслийг хэрэгжүүлж буй аж ахуй нэгжүүдэд төрөөс ямар дэмжлэг үзүүлж байгаа талаар мөн нэмэлт тайлбар авлаа. Харин Нийслэлийн ЕБ-ын 11-р сургуулийн спорт заал, өргөтгөл барьж буйтай холбоотойгоор цахилгааны шугам тавих газрын асуудлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас судалж, шийдвэрлэхээр боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН