Нүүр хуудасМэдээНИТХ-ын дарга А.БАЯР: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй...

НИТХ-ын дарга А.БАЯР: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ

Скүүтэр, мопедоос үүдэлтэй зам тээврийн ослын дуудлага эрс нэмэгдсэн бөгөөд манай улсын хэрэглээнд нэвтэрснээс хойш 1000 орчим ослын дуудлага бүртгэгдэж, 300 орчим хүн гэмтэж, бэртжээ. Гэмтэж бэртсэн иргэдийн 67 хувь нь эрэгтэй бөгөөд 39 хувь нь 10-19 насныхан эзэлж байна. Иймд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр мопед, скүүтэрийн түрээсийн үйлчилгээ үзүүлж буй “Eco bike”, “Таbо” компаниудын төлөөлөл болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар гудамж талбайд эмх замбараагүй тавигдсан мопед, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгох, хүний хөдөлгөөн ихтэй бүсүүдэд скүүтэрийн хурдыг цагт 8-10 км-ээс дээш хурдлахгүй байх тохиргоог хийх боломжтой эсэхийг судлахыг үүрэгдлээ. Уг ажлыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт даалган аж ахуй нэгжүүдийн саналыг тусгаж, нэгдсэн саналаа ирэх долоо хоногийн лхагва гарагт танилцуулахыг даалгалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН