Нүүр хуудасВидеоНИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн: Нийслэлд хийхээр зорьж байгаа том хөрөнгө оруулалтын төслүүдийн явцын талаар...

НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн: Нийслэлд хийхээр зорьж байгаа том хөрөнгө оруулалтын төслүүдийн явцын талаар тодорхой мэдээлэл өгөөч

Ханын материал, Баянхошуу, Сэлбэ орчмын барилгажилтын хэрэгжилт ямар шатанд явна вэ. Өвөлжилттэй холбоотой чухал ажлуудаа яръя. Фасад болон явган замын бодлогын асуудлыг танилцуулаач. Дэлхийн хотууд явган хүнээ илүү тохитой зорчих нөхцөлийг бий болгоё гэдэг бодлого бариад байхад бид авто замаа л яриад байна. Одоо байгаа маршрут дээр нэмж ямар хөрөнгө оруулалт, хэдэн км зам нэмэх вэ.

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН I ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ:

Метро төслийн тухайд, тендерийн нэгдүгээр үе шатыг хаасан. Хоёрдугаар үе шат дээр санхүүжилттэй холбоотой олон улсын зээл, хэлэлцээрийг эцэслэх шаардлагатай. Эдийн засгийн форумын хэлэлцүүлэгт GP Морган гээд метроны төсөл дээр холбогч банкаар тодорсон байгууллага, мөн эхний хэлэлцээр хийж байгаа Их Британийн гадаадын экспортын зээл олгогч байгууллага буюу UKF, Францаас BPI экспортын зээл олгогч байгууллагууд Улаанбаатар хотод ирсэн. Эхний шатны хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг хийж байна. 2025 оны IV улиралд багтааж метроны хөрнгө оруулалтын асуудлыг эцэслэнэ. Метроны төслийн II үе шатны тендер зарлаж, шалгаруулалтыг гүйцэтгэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН