Нүүр хуудасМэдээНИТХ: Явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзварыг танилцуулж байна

НИТХ: Явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзварыг танилцуулж байна

Нийслэлийн авто замын 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалтыг ирэх даваа гарагаас хэрэгжүүлнэ. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяр богино болон дунд хугацааны арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс цагийн үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн алба хамтран уулзваруудын нэвтрэх чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалтыг ирэх даваа гараг буюу 9-р сарын 8-нд эхлүүлэхээр төлөвлөжээ. Тухайн байршлуудыг сонгохдоо төвлөрлийн бүсээс задлах хөдөлгөөнийг дэмжсэн, явган зорчигч бага зорчдог, нийлэх эгнээтэй уулзваруудыг сонгосон талаар холбогдох албаныхан онцоллоо. Түүнчлэн эдгээр баруун гар тийш эргэх зохицуулалтыг мөрдөхдөө жолооч нар явган зорчигч болон бусад чиглэлийн тээврийн хэрэгслийг хүндэтгэн зам тавьж өгч замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг санууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН