Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 36, аврах ажиллагааны 2 дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 1 иргэний амь нас, 1, 7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийт асран хамгаалагч, эцэг эхчүүдэд онцгойлон анхааруулж байна.





