Өнөөдөр /2025.06.07/ Баянзүрх дүүргийн 41-р хороонд барилгын хашаанд бодис шатаж байна гэсэн дуудлага 14:29 цагт ирсэн.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 2 давхар барилгын өргөтгөлийн хэсэг шатаж байсан.

Нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж галын тархалтыг 15:27 цагт зогсоон, бүрэн унтраахаар ажиллаж байна.
