Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицеруудын чуулган” мөн “Чөлөөлөх дайны ялалтын 80 жил”-ийн ойг угтан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хувийн цуглуулгын үзэсгэлэн өнөөдөр буюу 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэнд нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Батбаяр, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар нар ‘Галын автомашин”, “Медалион”-ны хувийн цуглуулгаар оролцлоо. Дээрх арга хэмжээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах 11 байгууллагын 35 ахлах офицеруудын цуглуулгын дээжээс дэлгэж нийтийн хүртээл болгосон юм.

Үзэсгэлэнг Батлан хамгаалах яамны сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба нар үзэж сонирхлоо.
