Нүүр хуудасМэдээНОБГ: БНСУ-ын Үндэсний аврах бригад 119 дүгээр ангитай хамтран зохион байгуулж буй...

НОБГ: БНСУ-ын Үндэсний аврах бригад 119 дүгээр ангитай хамтран зохион байгуулж буй “Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургууль үргэлжилж байна

Алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгуулж буй тус дадлага сургуульд Аврах анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, БНСУ-ын Үндэсний аврах бригад 119 дүгээр ангийн усчин аврагчид оролцож байгаа юм.

Алба хаагчид уснаас эрэн хайх, аврах ажиллагааны үед ажиллах ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл хангах нормативыг биеэр гүйцэтгэж, онолын мэдлэгээ ахиулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН