Нүүр хуудасМэдээНОБГ: Богдхан ууланд гарсан ой, хээрийн гал түймрийг 10:30 цагт бүрэн унтраажээ

НОБГ: Богдхан ууланд гарсан ой, хээрийн гал түймрийг 10:30 цагт бүрэн унтраажээ

Өчигдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд гарсан ой, хээрийн түймрийг нийслэлийн Онцгой байдлын газар болон холбогдох мэргэжлийн байгууллагууд өнөөдөр 10:30 цагт бүрэн унтраалаа.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Хуурайшлын зэрэг нэн их байгаа тул ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, ил гал гаргахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН