Нүүр хуудасМэдээНОБГ: Гал түймэр унтраах, аврах 86 дугаар анги шинэ байртай боллоо

НОБГ: Гал түймэр унтраах, аврах 86 дугаар анги шинэ байртай боллоо

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 86 дугаар ангийн шинэ байрны нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон албаны төлөөлөгчид оролцлоо.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 43 тоот тогтоолоор тус дүүргийн 21 дүгээр хороонд Гал түймэр унтраах, аврах 86 дугаар ангийг байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү ангийн барилга нь орчин үеийн стандартад нийцсэн, төмөр бетон хийцтэй, 2100 гаруй квадрат талбайтай, А, В, С блокоос бүрдсэн, дээд давхартаа алба хаагчдын орон сууцыг шийдвэрлэсэн, ажил үүргээ гүйцэтгэхэд бүхий л нөхцөл боломжийг хангасан.

Гал түймэр унтраах, аврах 86 дугаар анги ашиглалтад орсноор нийслэлийн хойд чиглэлийн 80 гаруй мянган иргэдэд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг богино хугацаанд шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэж байна. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Дуутын нуруу” ХХК ажиллаж, дүүргийн 5,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН