Нүүр хуудасМэдээНОБГ: “Дайчин туг”-ийн аялал нийслэлийн Онцгой байлдлын газарт буухиаллаа

НОБГ: “Дайчин туг”-ийн аялал нийслэлийн Онцгой байлдлын газарт буухиаллаа

Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсан “Чөлөөлөх дайн”-ы ялалтын түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна. Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд дайнд оролцсон Монгол ардын хувьсгалт цэргийн нэгтгэл ангиудын Байлдааны тугийг аялуулан, ахмад үеийн баатарлаг тэмцэл, дайчин уламжлалыг сурталчлах арга хэмжээ нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр боллоо.

Тус арга хэмжээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн шинжээч доктор (Ph.) дэд хурандаа Т.Сүхбаатар, Г.К.Жуковын Дурсгалын музейн эрхлэгч дэд хурандаа Д.Амартайван нар “МАХЦ-ийн дайчин тугийн түүх”, “Зарлаагүй дайны сүүлийн тулалдаан”, “ЗХУ, Англи, АНУ -ийн хамтарсан баримтат киноны тайлбар”, “Дэлхий II дайны оршил, эхлэл, өрнөл, “Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдвүүдээр алба хаагчдад сонирхолтой мэдээллүүдийг хүргэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН