Нүүр хуудасМэдээНОБГ: Дуу цахилгаантай бороо орох тул анхааруулж байна

НОБГ: Дуу цахилгаантай бороо орох тул анхааруулж байна

Улаанбаатар хотод өнөөдөр /2505.08.07/ дуу цахилгаантай бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээлж байна. Иймд иргэдийг болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.

Гэр, байшин, хашаагаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу татах

Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх

Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор, сэрэмжтэй байх,

Уулын ам, голын ай савд отоглож, хоноглохгүй байх

Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхарыг ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, усыг соруулах

Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах

Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН