Нүүр хуудасМэдээНОБГ: Маргааш Улаанбаатар хотод ахиухан хэмжээний усархаг бороо үргэлжлэн орно

НОБГ: Маргааш Улаанбаатар хотод ахиухан хэмжээний усархаг бороо үргэлжлэн орно

Маргааш /2025.08.20/ -нд Улаанбаатар хот орчмоор өглөөнөөс эхлэн оройдоо, шөнөдөө ахиухан хэмжээний усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

Иймд:

Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах

Орон сууцны хорооллын граж, В1 давхарын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах

Үерийн аюулаас гэр орон, өмч хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмын ойролцоо тоглуулахгүй байх

Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх

Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг онцгойлон анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН