Нүүр хуудасМэдээНОБГ: Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл хуралдлаа

НОБГ: Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл хуралдлаа

Өнөөдөр нийслэлийн “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл”-ийн хуралдаан зохион байгуулагдлаа. Хурлаар зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт, барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийж паспортжуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж шинээр барих үйл ажиллагаа болон түр орон байрны нөхцөл байдал, болзошгүй гамшгийн үед ашиглах, нүүлгэн шилжүүлэх байршил, түр цугларах талбайд зохион байгуулсан үзлэг, шалгалтын үр дүн, Улаанбаатар хотын газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тус тус хэлэлцлээ.

Төгсгөлд нь салбар зөвлөлийн дарга Н.Мандуул 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг байгууллагын болон холбогдох төлөвлөлтөд тусган хэрэгжилтийг хангаж, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэн ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН