Нүүр хуудасМэдээНОБГ: НОГООН БҮСЭД ЗОРЧИХДОО ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

НОБГ: НОГООН БҮСЭД ЗОРЧИХДОО ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Өнөөдөр 16:30 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан 3 удаагийн дуудлага ирж, алба хаагчид шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.

Жил бүрийн энэ үед хуурайшилтын үе тохиодог.

Иймд ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

✅Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх

✅Тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх

✅Асаагуурыг ил задгай хаяхгүй байх

✅Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх

✅Гэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татах

✅Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх

✅Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалж урьдчилан сэргийлээрэй

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН