Нүүр хуудасМэдээНОБГ: Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

НОБГ: Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн тоо хохирол, эрсдлийг бууруулах зорилгоор өрнүүлсэн “Галлахдаа анхаарья” аяныг өрнүүлсэн.

Аяны хүрээнд Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран “Эрсдэлгүй өрх-Аюулгүй хороо” бичил төслийг хэрэгжүүлэн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны эрсдэл бүхий 75 өрхийн цахилгааны дотор монтажны хэрэгслийг иж бүрэн шинэчиллээ.

Иж бүрэн монтажыг шинэчлэхэд нэг өрхөд 317,250 төгрөг бөгөөд нийт 23,8 сая төгрөгийг Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас шийдвэрлэн дэмжлэг үзүүллээ.

Дээрх арга хэмжээг СХД-ийн 33-р хорооны Засаг даргын ажлын алба, УБЦТС ТӨХК хамтран зохион байгууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН