Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1064 дугаар захирамжийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын хүрээнд 24 удаагийн үйлдлээр 55 ширхэг тарваганы мах илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлсэн.
Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна.
Иймд иргэд та бүхнийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.