Өнөөдөр /2025.08.05/ НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр бүтцийн нэгжийн орлогч дарга нартай уулзаж, нийслэлийн хэмжээнд гол, усны осол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, хариу арга хэмжээний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.

Энэ үеэр нийслэлийн 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга нар дүүргийнхээ хэмжээнд эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаар танилцууллаа.

Дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр дүүргийн хэмжээнд үерийн аюул, гол усны ослын эрсдэлийг бууруулах, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлыг эрчимжүүлж, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаа, мэргэжлийн байгууллагуудын харилцан уялдааг сайжруулж, мэдээллийг шуурхай хүртээмжтэй солилцож, үүссэн нөхцөл байдалд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон юм.
