Нүүр хуудасМэдээНОБГ: “Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” аяны нээлтийн ажиллагаа боллоо

НОБГ: “Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” аяны нээлтийн ажиллагаа боллоо

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд “Эрсдэлгүй өрх – Аюулгүй хөрш” аяныг хамтран хэрэгжүүлнэ. Тус аяны нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.   

“Эрсдэлгүй өрх – Аюулгүй хөрш” аяны хүрээнд нийслэлийн 12 зорилтот хорооны 14,400 гаруй иргэдийн оролцоог ханган, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварыг нь нэмэгдүүлж, 6000 гаруй өрхөд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийнэ.

Түүнчлэн иргэд, айл өрх, хороо, дүүргийн түвшинд болзошгүй гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцоолж, бууруулах, бэлэн байдлаа хангах үйл ажиллагаанд иргэд, олон нийт,  хороодын оролцоог дээшлүүлэн, үйл ажиллагааг дэмжиж, нэгдсэн мэдээллээр хангах олон үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлэх юм

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН